Sunday, January 31, 2010


Багш нартаа Монголын багш нарын өдрийн баярыг хүргэе. Богинохон үйл явдлын товчоон оруулья.  
·         2010 оны 1 сарын 25-нд Ардчилсан хүчний холбоо гэдэг төрийн бус байгууллага байгуулагдсан  болохыг та бүхэн сонссон байх.
 Энэ байгууллагын эрхэм зорилго, зорилтод  нь

Монголоо шинэчлэе гэсэн, ардчилсан үзэлтэй, Монгол улсын шударга иргэдийг улс орныхоо хөгжилд хувь нэмэр болоход нь дэмжиж ажиллах нь тус холбооны эрхэм зорилго байна.

гэсэн байгаа нь таалагдаад байгаа. АХХ-ныхондоо амжилт хүсье.

·         2010 оны 1 сарын 23-нд нийслэлийн захиргааны  хэргийн шүүх хурал болж, МУИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг дахин явуулахыг БСШУЯ-ны төрийн албаны салбар зөвлөлд даалгасан шийдвэр гаргалаа. Энэнээс цааш ямар шийдвэр гарах ёстой юм бол.
Шүүхийн шийдвэрийг уландаа гишгэдэг, хууль, төр засаг зөвхөн өөрт нь үйлчлэх ёстой гэж боддог сайд байхад бас МУИС-ийг өөрийн өмч мэтээр ойлгож, өөрийг нь байхгүй бол сургууль байхгүй гэж боддог хүмүүс байх юм даа.
No further comments, too funny.

·         2010 оны 1 сараас долоо хоног бүр Монголын сэргэн мандалт” гэдэг  цуврал лекцэнд сууж байгаа юм. Тэнд хувь хүний ашиг сонирхол, нийтийн эрх ашгийн талаар яригдсан юм.

Манай улс төрчид
Би орон гэрээ тохинуулчихлаа, одоо төр засгаа тохинуулна
 гэж гарч ирээд үргэлжлүүлэн  гэрээ тохинуулаад, жаахан цаашлахаараа хамаатан ах дүүгээ тохинуулаад байдаг нь санаанд оров. Улаанбаатарын УТААг бодохоор хааяа инээд хүрээд байдгийн. Хувийн агаар гэж юм байхгүй юм даа. Кк.
Ашиг сонирхол нь гэр орон ах дүүсийн түвшнээс гарч улс орон, дэлхийн хэмжээнд бодож, түүний төлөө ажиллаж чаддаг хүн Монголын улс төрд гарч ирэх болов уу.