Sunday, August 8, 2010


Блогтоо юм бичээгүй нэлээд удсан байна, цаашид боломжоороо бичиж байнаа.
Юуны өмнө миний блогыг уншдаг, санал бодлоо хуваалцдаг хүн бүхэнд талархал илэрхийлье.
 Саяхан би шинэ ажилд томилогдсон, тэгсэн зарим хүмүүс чи хэзээ ч дарга болохгүй гэдэггүй билүү гэж асууж байсан. Энэ ажлыг авсан шалтгаанаа хэлье.
·         Бид эрх мэдэлтнүүдийн алдааг хэлж залруулж, яаж ажиллахыг нь зааснаар, тэр нь бидний хүссэнээр явах магадлал маш бага юм байна. Иймээс ямар нэг санаа, зорилго, хүсэл байгаа бол өөрсдөө хариуцлага үүрч хэрэгжүүлэхэд шууд оролцох ёстой гэдгийг ойлголоо.
·         Албан тушаал гэдгийг амархан амьдрах боломж эсвэл өөрийгөө нийгэмд эзэлэх байр суурийг өндөр болгох арга гэж үздэг хүмүүст түүнийгээ биелүүлэх амар боломж гаргаж өгөх нь буруу гэж бодлоо. Монголд эрх мэдэлтэй болмогц, за одоо өөртөө ашигтай юу хийж болох вэ гэдгийг боддог хүмүүс олон байдаг.
·         Би одоо хүртэл манай сургууль шиг нэр хүнд, хүний нөөцийн потенциальтай байгууллага хүчээ нэгтгэвэл хувь хүн, нэг багш, нэг ажилтан сайхан ажиллаж амьдрах орчинг амархан бий болгож болно гэж итгэдэг. Хамт олон, зохион байгуулалттай баг гэдэг бол хувь хүнээс хэд дахин илүү хүчтэй байдаг гэдэгтэй хүн бүхэн санал нийлэх болов уу. Иймд миний хувийн эрх ашиг ч МУИС хөгжиж дэвжиж байж биелнэ гэж үздэг.
Энэ асуудлаар нэг иймэрхүү.

Цаашид барьж ажиллах зарчмууд.
Зарчим 1.
Нээлттэй байх.
Зарчим 2.
Шударга байхыг ажлын эрх ашигтай эн тэнцүү авч үзнэ.
Зарчим 3.
Багш ажилтнуудын хүсэл, зорилгыг үндэс болгож ажиллана.


Ойрын зорилго зорилт, хийх ажлууд.
  • Бүх тайлан материалуудыг нээлттэй болгох
  • Профессор, багш нартай уулзаж санал сонсох, зөвлөх баг бүрдүүлэх
  • МУИС-ийн гадаад дотоод хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг судалж, санхүүгийн шинэ эх үүсвэрүүдийг бий болгох ажлыг эхлүүлэх