Sunday, September 12, 2010


Академик менежментын талаар энд тэндээс.

Боловсролын салбарт сайн менежмент дутагдаж байгааг хэн бүхэн мэдэрч байгаа. Академик менежмент гэж зүйлд бид суралцах хэрэгтэй байгаа.
Олон жилийн турш эдийн засгийн хөшүүргийг чухалчилж үзэлгүй явж ирсэн манай улсын шинжлэх ухааны байгууллагууд энэ тал дээр мэдлэг туршлага дутагдаж байгаа нь ойлгомжтой. 

Барууны их сургуулиуд аль болохоор шинэ мэдлэг, судалгааны үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлж санхүүжилтын шинэ эх үүсвэр олохыг эрмэлзэх болсон нь улс, муж, орон нутгийн төсвөөс орж ирдэг мөнгө багасч байгаатай холбоотой болов уу. Монголын хувьд бол бүр хэцүү замаар явж байгаа л даа. Улс их сургуулийн нийт орлогын 3-5 %-г  урсгал зардлын санхүүжилт хэлбэрээр,  дахиад  3-4 %-г ШУТС-н судалгааны төслийн санхүүжилт хэлбэрээр өгдөг. Иймд улсын төсвөөс өгөх санхүүжилт бага байгаа нь ойлгомжтой.

Нөгөө талаар шинжлэх ухааны байгуулагууд өөрсдөө орлогынхоо бүтцийг өөрчлөх арга замуудыг хайх ёстой. Тэгэхийн тулд их сургуулийн профессор бүр, нэгж бүр өөрөө өөртөө менежер байх шаардлагатай байна. Номноос энэ тухай харж байгаад өөрийнхөөрөө буулгасан чинь дараахь зүйлийг хэлж байнаа.    
Жишээлбэл профессор багийн удирдагч бол лидер, эрдэмтэн, менежер, хөгжүүлэгч байх хэрэгтэй. Үүргийнхээ хувьд   
  1. Судлаач - судалгааны чиглэлийнхээ лидер байх. 
  2. Удирдагч (лидер) - тухайн багийнхаа холын зорилтыг харах, урт хугацааны чиглэл,  төлөвлөлтийг хийх.
  3.  Хөгжүүлэгч - шаардлагатай хамгийн чадвартай хүний нөөцийг бий болгох, түүнийгээ үнэлж дүгнэх.
  4.  Менежер - урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх
гэж тодорхойлсон байна.
Минийхээр их сургуулийн аль ч түвшний шийдвэр гаргагч энэ 4 үүргийг хүлээх бөгөөд шийдвэр гаргах түвшин, зэрэглэлээсээ хамаарч ур чадварын хуваарилалт нь өөр өөр байх болов уу. Жишээ нь профессорын хувьд судалгааны чиглэлийнхээ тэргүүлэгч, сайн эрдэмтэн байх шаардлага хамгийн гол шалгуур бол деканы хувьд хөгжүүлэгч, менежерын чадвартай профессор байх ёстой. Сургуулийн захирлын хувьд бол удирдагчийн үүрэг нь илүү чухал байх ёстой боловч судлаачийн хувьд профессорын хэмжээнд, хөгжүүлэгч, менежерийн хувьд деканы түвшинд дор хаяж байх ёстой болж байна.
Цааш нь менежерын үндсэн үүргийг номноос харсан чинь
  • Ажлаа төлөвлөх
  • Төлөвлөсөний дагуу ажлаа зохион байгуулах
  • Удирдаж явуулах
  • Үр дүнгээ шалгаж дүгнэх
гэж байх юм. Цааш нь уншвал ч их юм байгаа болтой, гэхдээ нэг номон дээр стандарт textbook амьдралд хэрэг болдоггүй гэдгийг санаад, үүгээр бичлэгээ дуусгахаар шийдлээ. Kk.