Tuesday, October 25, 2011


10  ажил, 10 алдаа
МУИС-ийн менежментийн баг солигдсоноос  хойш жил хагасын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийсэн 10 гол ажил, 10 гол алдааг өөрийнхөө бодож байгаагаар шалгарууллаа.
10 гол ажил
1.      МУИС-ийн 2011-2020 он хүртэлх Стратеги төлөвлөгөөг боловсруулж, судалгаанд суурилсан их сургууль болох үндсэн зорилтыг дэвшүүлсэн.
2.      МУИС-ийн засварт БСШУЯ-аас 300 сая төгрөгийн хөрөнгө оруулсан (Гадаад оюутны байр, хичээлийн 2-р байр).
3.       Эрдэнэтийн УБҮ, Багануурын нүүрсний уурхайтай хамтын ажиллагааг эхлүүлсэн. (350 сая орчим төгрөгийн төслийн ажлууд хийгдэж байна)
4.      Сургалт, судалгаа, эдийн засаг, гадаад харилцаа зэрэг олон чиглэлүүдээр бодлогын судалгаанууд хийсэн. Үүний үндсэн дээр дүрэм журмууд шинэчлэгдсэн (МУИС-ийн дүрэм, БС журам, багш нарын ажлын үнэлгээний журам) .
5.      Эрдэм шинжилгээний ажлын олон улсын түвшний үнэлгээний суурь тавигдсан.
6.      Хамт олны зөвлөл байгуулагдсан.
7.      Нобелийн шагналтнуудын цуврал лекцүүдийг эхлүүлсэн.
8.      Өвөр зайсангийн дадлагын сууринд дэд бүтцийг сайжруулах ажил хийгдсэн. (90 орчим сая төгрөгийн ажил хийгдсэн)
9.      Монгол судлалын төв байгуулагдсан.
10.  Оюутанд үйлчлэх төв байгуулагдсан.
олон ажлууд хийсэн байна.
Гэхдээ зайлшгүй хийх ёстой ямар ажлууд хийгдсэнгүй вэ, ямар алдаанууд гарсан бэ гээд санахаар:
1.      МУИС-ийн удирдах зөвлөл урьдын адил үүрэг муутай хэвээрээ байна. (УЗ-ийн сонгуульт бүрэлдхүүн болох багш, төгсөгчдийн төлөөллийг будлиантай сонгогдсон. )
2.      Стратеги төлөвлөгөөг хамт олонд сурталчлах, нэгдсэн ойлголтонд хүргэх талаар хангалттай ажиллаж чадсангүй.
3.      Хөгжлийн бодлогын эдийн засгийн үндэслэл бараг хийгдсэнгүй.
4.      Санхүүгийн нээлттэй байдлыг хангах ажлууд хийгдсэнгүй.
5.      Хөгжлийн сангийн асуудлыг бүрэн шийдэж чадсангүй.
6.      Тендер, худалдан авалтын үйл ажиллагаа өмнөхөөсөө сайжирсангүй.
7.      Судалгаа үндэслэл багатай шийдвэрүүд нэлээд гарсан.
8.      Бүрэлдхүүн сургуулиудын бодлогыг МУИС-ийн нэгдсэн бодлогод зангидах, хамтран ажиллах тал дээр учир дутагдалтай ажилласан.
9.      Нийгмийн ухааны болон мэргэжлийн сургуулиудын эрдэм шинжилгээний нэгдсэн бодлого, судалгаа хийгдсэнгүй.
10.  Элсэлтийн явцад гардаг алдаа дутагдлууд засарсангүй.
Энэ жилийн хувьд гол анхаарал хандуулах асуудлуудыг гэж тодорхойлоод ажиллаж байна.
·         Улсын төсвийн санхүүжилтын асуудал
·         МУИС-ийн хүний нөөцийн асуудал
·         Эрдэм шинжилгээний бодлого (санхүүжилт, бүтэц зохион байгуулалт, профессорын баг, төгсөлтийн дараахь сургууль)