Wednesday, December 9, 2009


АРДЧИЛАЛ, Ардчилсан нам хоёрыг салгаж ойлгох цаг болжээ
Ардчилалын 20 жилийг  орон даяар өргөн тэмдэглэж байгаа болтой, маргааш талбай дээр ёслолын буудлага болно гэнэ, Баабар ардчилалын хроник гэж нийтлэл бичиж, сүүлийн 20 жилд АН-ынхан хэрхэн ардчилалыг эх орондоо авчирсан тухай цуврал нийтлэл, нэвтрүүлгүүд мэдээллийн хэрэгслэлүүдээр явж байна.
Гэхдээ нэг л гунигтай баяр болж байна.
Шүүх засаглал шударга, хараат бус байх, хүний эрх чөлөөг дээдлэх, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрөх зэрэг ардчилсан нийгмийн амин сүнс болох зарчмууд бий болж амжилгүй алга болж байна.   
Ардчилагчид маань албан тушаал, мөнгө, эрх ямбыг чухалд үзэх болжээ. Аливаа асуудлыг олон санаа уралдуулж биш тохиролцож хуйвалдах замаар шийддэг болж. Шударга бус явдлаас болж хохирсон жирийн иргэд Ардчилсан гэж бодож явдаг намынхнаасаа аврал эрээд нэмэргүй болж. Хуучны ХУ гэж ганц намтай байсан үетэй ялгаагүй шахам болж.
Яг үнэнийг хэлэхэд 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаас жилийн өмнө Коммунист дэглэм нурж унах нь илэрхий болсон байсан шүү дээ. Тэр үе бол жаахан сул төр засаг аяндаа нурж унаж байсан үе юм.  Харин Монголын ардчилагчдын хувьд Улс төрийн товчоог огцруулахад цус урсгах хэрэг гарах уу үгүй юу гэдэг асуулт тавигдаж байсан юм.
Баабарыг дагаж хроник бичье л дээ.   
1989.08         Унгар Австритай хилээ нээснээс Зүүн Германы 10000 гаруй жуулчид баруун Герман уруу зугтсан.
1989.10.18     Эрих Хонеккэр албан тушаалаасаа огцорч Эгон Кренц оронд нь гарч ирсэн.
1989.11.09     Берлингийн хана нурж эхэлсэн.         
1989.12          Болгарын КН-ын дарга Т.Живков огцорсон.
1989.12          Румынд бослого гарч, Чаушеску-г эхнэрийнх нь хамт цаазалсан. Хуучин ЗХУ-ын хүрээний улсуудаас зөвхөн Румынд засгийн эрхийг хүчээр авсан, бусад нь бүгд тайван замаар огцорсон.
1989 оны сүүл гэхэд Зүүн Европын коммунист дэглэмүүд бүгд унасан.
 Баабарын үйл явдлын дарааллаас авч бичвэл:
1989.12.         Монголын Ардчилсан Холбоо хэмээх анхны чөлөөт байгууллага байгуулагдаж Ерөнхий зохицуулагчаар С. Зориг сонгогдов.
1989.12.28.    Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулагдсанаа зарлалаа.
1990.02.17.    Монголын Ардчилсан нам байгуулагдсанаа зарлалаа.
1990.03.02.. Монголын социал демократ нам байгуулагдсанаа зараллаа.
1990.03.10. МАХН шаардлагыг бүрэн хүлээн авч УТТ бүрэлдэхүүнээрээ огцров.


Гэхдээ тэмцэл жагсаал хийгээгүй бол Ардчилсан Солонгос, Куба шиг коммунист хэвээрээ үлдэх боломж байсан уу гэвэл байсан гэдгийг зөвшөөрч байна. Гэхдээ Монголд ардчилалыг авчирсан гээд цээжээ дэлдээд, энэ ойг далимдуулж намынхаа PR хийгээд байгаа юм шиг санагдаад жаахан дургүй хүрээд байна. Тэр үеийн АН-ын зорилго одоогийн АН-ынхаас өөр болсон гэж хэн бүхэнд санагдахгүй байна гэж үү?
Ардчилсан нам гээд АРДЧИЛАЛ-ыг өмчлөх эрх байхгүй, тэр тусмаа АРДЧИЛАЛ-ын нэрээр ашиг хонжоо олж, АРДЧИЛАЛ-ын үнэт зүйлсийг уландаа гишгэх эрх байхгүй гэж хэлмээр байна.