Tuesday, October 6, 2009

Хөгжлийн сангийн тайлан хайсан минь.

МУИС-ийн элсэгчдийн хандив нэрээр авдаг төлбөр, сургууль хоорондын болон анги шилжилтийн төлбөр нэгэн төрийн бус байгууллагын дансанд ордог билээ.
Энэ байгууллагыг “МУИС-хөгжлийн сан” гэдэг юм.
Нэлээд их хэмжээний мөнгөн эргэлттэй энэ байгуулагыг хэн удирддаг, ямар журмаар мөнгө нь зарцуулагддаг, уг байгууллагыг хэн яаж хянадаг, аудит хийгддэг талаар сонирхох нь МУИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн миний үүрэг гэж би бодсон юм.

“МУИС-хөгжлийн сан” төрийн бус байгуулагын дүрэм, төрийн бус байгууллагын гэрчилгээ, байгуулагдсан цагаас хойшхи санхүүгийн тайлантай танилцья гэсэн өргөдлийг уг байгууллагын захирал С.Даваа багшид гаргасан юм.

Даваа багш уг материалыг гаргаж өгөхийг МКС-ийн багш, уг байгуулагын гүйцэтгэх захирал Ц.Лхамсүрэнд цохож өгсөн юм. Гэтэл Ц.Лхамсүрэн багш бүх материал архивт байгаа гэсний дагуу МУИС-ийн архиваас нягтлахад 2004, 2005 оноос хойш буюу 20006, 2007, 2008 оны материал байхгүй тул эргээд Ц.Лхамсүрэн багшаас учир байдлыг асуухад "Улсын Төв архивт" очсон байлгүй гэж хэллээ. Иймэрхүү тайлбарт хүн итгэх бол уу, кк. Олны өмнө бүх юм нээлттэй гээд байсан материал нь яг үзэх гэхээр олдоход хэцүү болтой.

Эргээд Даваа багшид очоод, сүүлийн 3 жилийн тайлан олмоор байна гэтэл чи Орос, Японд сурсан зардлынхаа дүнг бодоод, бичээд ир гэнэ. Яах нь вэ та гэтэл, чамайг ямар үнээр хог ухдагыг чинь мэдье гэнэ. Хөгжлийн сангийн тайлан хог болсон бол хог таригч нь хэн бэ? гэж бодогдлоо. Уг нь Даваа багш мэтийн захиргааны аппаратын хүмүүсийн цалинг жирийн багш нар хичээл зааж гаргаж өгдөг гэж боддог шүү. Харин эргээд энэ байгуулагыг олигтойхон авч явах хариуцлагыг нэхэх эрх бидэнд, хийсэн ажлаа тайлагнах ёс суртхууны үүрэг удирдлагад байгаа.

Би урдах ажлаа цалгардуулаагүй, зарим хүмүүс шиг авилга авч, хулгай хийгээгүй, надад хийсэн гэм байхгүй, айж ичих зүйл алга даа. Харин юмаа нуудаг улсууд айх юм байгаа байлгүй дээ.