Tuesday, October 6, 2009

Хөгжлийн сангийн тайлан хайсан минь.

МУИС-ийн элсэгчдийн хандив нэрээр авдаг төлбөр, сургууль хоорондын болон анги шилжилтийн төлбөр нэгэн төрийн бус байгууллагын дансанд ордог билээ.
Энэ байгууллагыг “МУИС-хөгжлийн сан” гэдэг юм.
Нэлээд их хэмжээний мөнгөн эргэлттэй энэ байгуулагыг хэн удирддаг, ямар журмаар мөнгө нь зарцуулагддаг, уг байгууллагыг хэн яаж хянадаг, аудит хийгддэг талаар сонирхох нь МУИС-ийн удирдах зөвлөлийн гишүүн миний үүрэг гэж би бодсон юм.

“МУИС-хөгжлийн сан” төрийн бус байгуулагын дүрэм, төрийн бус байгууллагын гэрчилгээ, байгуулагдсан цагаас хойшхи санхүүгийн тайлантай танилцья гэсэн өргөдлийг уг байгууллагын захирал С.Даваа багшид гаргасан юм.

Даваа багш уг материалыг гаргаж өгөхийг МКС-ийн багш, уг байгуулагын гүйцэтгэх захирал Ц.Лхамсүрэнд цохож өгсөн юм. Гэтэл Ц.Лхамсүрэн багш бүх материал архивт байгаа гэсний дагуу МУИС-ийн архиваас нягтлахад 2004, 2005 оноос хойш буюу 20006, 2007, 2008 оны материал байхгүй тул эргээд Ц.Лхамсүрэн багшаас учир байдлыг асуухад "Улсын Төв архивт" очсон байлгүй гэж хэллээ. Иймэрхүү тайлбарт хүн итгэх бол уу, кк. Олны өмнө бүх юм нээлттэй гээд байсан материал нь яг үзэх гэхээр олдоход хэцүү болтой.

Эргээд Даваа багшид очоод, сүүлийн 3 жилийн тайлан олмоор байна гэтэл чи Орос, Японд сурсан зардлынхаа дүнг бодоод, бичээд ир гэнэ. Яах нь вэ та гэтэл, чамайг ямар үнээр хог ухдагыг чинь мэдье гэнэ. Хөгжлийн сангийн тайлан хог болсон бол хог таригч нь хэн бэ? гэж бодогдлоо. Уг нь Даваа багш мэтийн захиргааны аппаратын хүмүүсийн цалинг жирийн багш нар хичээл зааж гаргаж өгдөг гэж боддог шүү. Харин эргээд энэ байгуулагыг олигтойхон авч явах хариуцлагыг нэхэх эрх бидэнд, хийсэн ажлаа тайлагнах ёс суртхууны үүрэг удирдлагад байгаа.

Би урдах ажлаа цалгардуулаагүй, зарим хүмүүс шиг авилга авч, хулгай хийгээгүй, надад хийсэн гэм байхгүй, айж ичих зүйл алга даа. Харин юмаа нуудаг улсууд айх юм байгаа байлгүй дээ.

6 comments:

Unknown said...

Нүдийг нь олоод хатгачихаж дээ, Даваа (захирал)дурак ингэтлээ уурлахыг бодход...
аавын хаалганы бариул нүдэнд нь үзэгдээ биз дээ зайлуул,

shinee said...

Galtbayar ahaa, tany email hayag, utas yu bilee? ungursun baasan garigt 320-t bolson uulzaltyn talaar tan'tai yarih gesen yum. shinenemekh

shinee said...

uuchlaarai, minii email: shinee.volooj@gmail.com, utas 99030873

shinenemekh

Д.Цэрэнбат said...

Sain uu Galtaa

blogiig tani saya l olj medlee. Temsteed l yavna uu daa. Surguuli maani yu boloov dee.
Chi Puujeetei holbootoi baigaa baih. Bid ireh saryn 11-d Londond uulzatsgaah geed l yaritsgaagaad baij baina.

yoslov
Tserenbat

galtbayar said...

Hi! All. Thanks for comments

Б.Дөл said...

МУИС-ийн өнцөг булан бүрийн бүхий л зүйл нээлттэй тод байх байдал нь бүрхэг харагддаг. Төрийн их сургууль гэдэг нэрийг ашиглан их хэмжээний мөнгө эргэлдүүлэх алтан боломжийг ийм эмх замбараагүй нийгэмд эрх мэдэлтнүүд төдийгүй энгийн оюутан ч бодож олж чадна. "МУИС хөгжлийн сан" - ийн цаана их зүйл явагдаж л байгаа. Тайлан олдохгүй л болов уу гэж эмээж байна. Учир нь тайлан гээд байх зүйл угаасаа ч байхгүй. Хариуцлага тооцох систем байхгүй нэг төрлийн цоорхойтой байгууллага. Нэгэнт цоорхой учир гойжоод л байна гойжоод л байна тэр мөнгө хаашаа явж бай ойлгомжтой шүү дээ...